Joomla Just for Sharing - Joomla Club Templates and Extensions

Шинэ Мэдээпүүз.мн

Спортын гуталд хийсэн хувьсгал

Nike фирм Майкл Жордантай хамтран сагсан бөмбөгийн гуталд хувьсгал хийсэн юм.

Энэ бол 1984 он байв. Өнөөгийн Air Jordan хэмээх бүгдийн мэддэг болсон алдартай брэндийг үйлдвэрлэж эхэлснээс хойш даруй 25 жил өнгөрч, өнгөрсөн хугацаанд олон зуун шинэ загварыг үйлдвэрлэн гаргажээ. Дэлхийн сая сая хүүхэд, залуусын шүтээн төдийгүй гоёл нь болсон энэхүү брэндийн түүх үргэлжилсээр байна. Nike фирм, АНУ-ын NBA-ийн шилдэг од Майкл Жордан нарын энэхүү бизнесийн хослол гайхалтай үр дүнд хүргээд зогсоогүй араасаа олон спортын оддыг өөрийн брэндийг үүсгэх замд хөтөлжээ.

Шинэ Мэдээпүүз.мн

Nike Леброн Жеймс пүүз

2003 онд Леброн Жеймс Nike-тай 90 сая америк долларын гэрээ байгуулжээ.

Гэрээ байгуулсан өдрөөс хэдхэн сарын дараа Леброн пүүзнүүд худалдаанд гарч эхэлсэн ч үнэн хэрэгтээ өнөөгийн залуусын шүтэн дурлах болсон шинэ брэнд төрөхөд бүтэн 7 жилийг зарцуулжээ. Леброн брэндийг үйлдвэрлэж эхэлснээр Nike өөрийн өрсөлдөгчид болох Reebok, Adidas нарыг хол орхиж чадсан байна. Леброн Жеймстэй байгуулсан Nike-ийн гэрээ нь тухайн цаг үедээ алдарт Майкл Жордантай байгуулснаас ч хавьгүй том гэрээ байлаа. Леброн Жеймс энэхүү гэрээгээрээ Жорданаас даруй 25 дахин их мөнгийг ердөө 5 жилийн дотор олж чадсан байна. Nike саяхан Air Zoom Леброн хэмээх шинэ серийн пүүзнүүдээ үйлдвэрлэж эхэлсэн төдийгүй Леброн Жеймс Dunks гэх тусгай загварыг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн юм.

Таны Орон Зай

Хамтрагчид

Mongolian, kobe, search, store, jeans, shop, online, payment

Сурталчилгаа

logo footer    Пүүз.мн - copyright 2009. - Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.